СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Энхбаяр: Нэмэлт тэжээлийн жорыг ашиглан үхэр тэжээх төслийг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүнтэй танилцав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Майндтэч” ХХК-ийн санаачилгаар Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институт болон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль хамтран хэрэгжүүлсэн “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүнгийн тайлантай танилцжээ.

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах нугын бэлчээрт 100 толгой бярууг эрдэсээр баяжуулсан нэмэлт тэжээлээр тэжээсэн талаар төслийн багийнхан онцлов. Үр дүнд нь бярууны хоногийн жингийн нэмэгдэл нэг кг-д хүрч, гурван сарын дараа бярууны дундаж амьдын жин 310 кг, нядалгааны гарц 145 кг болж, мах болон арьсны чанар сайжирсан дүн гарчээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гэдгийг мэдэгдлээ.  

Махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд төслийн үр дүнг танилцуулах зөвлөгөөнийг 11 дүгээр сард зохион байгуулах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.