Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт "гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 02 дугаар сарын 03-ны өдрийн 23:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.