СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-03

🔴LIVE: Б.Энхүүн: Агаарын бохирдлыг бууруулахад төрийн тогтвортой байдал, тууштай бодлого чухал байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхний өдрөө үргэлжилж байна. Дээрх сэдвээр “Агаарын харуул” ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхүүнтэй ярилцлаа.
Б.Энхүүн:
-Сонсголоос гурван үр дүн хүлээж байгаа.
Нэгдүгээрт, засаглалын тогтвортой байдлыг хөндсөн шийдвэр гараасай гэж хүлээж байна. Яагаад гэвэл агаарын бохирдлыг бууруулах ажил нь төрийн уялдаа холбоогүй байдалтай холбоотой. Төрийн байгууллагынхан иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг сонсож, хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргахгүй байна. Тиймээс оновчтой бодлого гараагүй юм болов уу. Агаарын бохирдол нь нэг байгууллагын асуудал гэхээсээ илүү Засгийн газар, яам, төрийн байгууллагуудын бүгдийнх нь асуудал гэж ойлгоосой гэж найдаж байна.
Хоёрдугаарт, дулаалга, ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой шийдвэр гараасай гэж хүсэж байна. Сүүлийн хоёр хэлэлцүүлгээр зуух, түлшний стандарттай холбоотой хэлэлцүүлэг өрнөсөн. Гэтэл яагаад дулаалга, ногоон эрчим хүчний асуудлыг ярихгүй байгаа юм бэ. Яагаад түлшийг халах тухай ярихгүй байгаа юм бэ. Тэгэхээр хатуу түлшийг халах тухай шийдвэр гараасай гэж бодож байна.
Гуравдугаарт, хяналт, шинжилгээний тогтолцоог сайжруулах ёстой. Агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн аудитын тайлан жил бүр гарах ёстой байсан. Нэг ч удаа тайлан гаргаагүй гэж танилцууллаа. 2021 онд дээрх Агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 32 хувьтай байна гэж дүгнэсэн байдаг. Одоо энэ хөтөлбөр хэдэн хувьтай байгааг тайлагнах хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.