СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-03

🔴Г.Ууганцэцэг: Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн 2018 оноос хойш 720 хүн угаартаж нас барсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг:

-2017-2025 он хүртэл нийт 794 хүн угаартаж нас барсан. Би таван жил шүүх шинжилгээний статистик тоон мэдээлэл дээр ажилласан. 2023, 2024 оны дүн мэдээг холбогдох газраас авсан. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2018 оноос хойш 720 хүн нас барсан байна. Эдгээр хохирогчдын ар гэр хэчнээн их зовж шаналсан бол. Төр шахмал түлш үйлдвэрлэсэн бол хариуцлага ч хүлээх ёстой. Нэг жилийн өмнө “0-5 насны 365 мянган хүүхэд утааны гол хохирогч болж байна” хэмээн 440 тэрбумын хохирол нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс нотлох баримт дутуу гэж буцаасан. Өнөөдрийн хяналтын сонсголоос маш олон нотлох баримт гарч байна. Тэгэхээр гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.