СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-03

🔴Иргэн Ц.Амарзаяа: Сайжруулсан түлшинд угаартаж, ээж, дүү хоёр минь нас барсан

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Иргэн Ц.Амарзаяа:

- Сайжруулсан түлшинд угаартаж, ээж, дүү хоёр минь нас барсан. Энэ үйл явдал 2019 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон. Тэр үед сайжруулсан шахмал түлш дөнгөж хэрэглээнд нэвтэрч байсан үе. 2019 оны аравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө ээж, хамгийн бага дүү минь нөхөртэйгөө угаартсан. Дүү маань газар дээрээ нас барж, хүргэн дүү ухаангүй байсан. Ээжийг маань эмнэлгийн байгууллага руу авч явсан. Манай ээж ухаангүй байсаар дөрвөн жил, найман сарын дараа нас барсан.

. Өнгөрсөн хугацаанд 15 өргөдөл төрийн шат шатны байгууллагад өгсөн. Энэ их хохирлоо би хэнээс нэхэх вэ. Энэ түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн хүмүүсээс нэхнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.