Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооны 2 дугаар Их хурал 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Төрийн ордонд зохион байгуулагдана.
Монголын Үндэсний морин уралдаан, Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд Монгол үүлдрийн адуугаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хуулийг батлуулахад голчлох үүрэг гүйцэтгэж ажилласан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байна.
2020 онд Монгол адууны стандарт батлагдсан бөгөөд ганц сэрвээний өндрөөр хэмжээд эрлийз морийг монгол адуугаас ялгаж болдоггүй гэсэн асуудал сүүлийн хэдэн жил гарч байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй салбарын сайд нар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол адууны стандартыг шалтгаангүйгээр хойшлуулж ирсэн.
Монгол үйлдвэрийн адууны удмын санг хамгаалах төлөвлөгөөг Засгийн газар баталж хэрэгжүүлнэ гэдгийг хуульд заасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. 2022 оноос хойш Үндэсний их баяр наадамд нэг ч монгол адуу айрагдаж түрүүлээгүй.
Малчид өвлийг өнөтэй давбал монгол мориороо уралддаг 100 жилийн өв соёл бий. Харин эрлийз морьд уралдах ёсгүй. Бид хаврын морин уралдааны асуудлыг хоёрдугаар сарын 17-нд төрийн ордонд болох их хурлаараа хэлэлцэх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол адууны угшил бараг үгүй болсон энэ цаг үед өвөл, хаврын уралдааныг зохион байгуулах гэж байгаа юм бол хурлаараа том хүн унаж уралддаг л болгочиход л аль алиных нь маргаан шийдвэрлэгдэнэ шүү дээ. Үнэхээр өвөлжин тэжээсэн эрлийз морьдоо уралдуулах гээд байгаа юм бол Дуламсүрэн уяачийн ярьснаар хар өвлийн хүйтнээр хүүхдээр морь унуулж байхаар, өөрсдөө унаад л уралдана биз. Адууны соёл гэдэг чинь жинхэнэ монгол адууныхаа үүлдэр угсааг нь хадгалж үлдэхгүй бол эрлийзсэн энэ цаг үед устаж үгүй болох гээд байна ш дээ. Жинхэнэ соёлоо авч үлдэе гэвэл монгол морьдоо яаж эрлийзжүүлэхээс хамгаалах тухай л ярих хэрэгтэй байна.