Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны даргаар томилогджээ. Тэрээр өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан нэгэн юм.
Гэрлэх ёслолын ордны дарга Ү.Оюунзул:
-Монгол төрийн ёс, өв соёл, уламжлал, зан заншил, Олон улсын жишиг, туршлага, сайн жишээг хослуулан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулахаас гадна гэр бүлийн үнэ цэнийг нийгэмд, залуучуудад ойлгуулах тал дээр анхаарч ажиллана гэсэн эхний бодлууд байна.
“Гэрлэх ёслолын ордон”-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлэхийн ялдамд, надад ажлаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн М.Уянга хүндэт эгчдээ талархал илэрхийлье. Итгэл, сэтгэл, зүтгэлийг нь алдахгүй хичээн ажиллах болно.
Их хотын төв цэгт байрлах Хуримын ордны үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана.
Мэдээж, миний ажлын арга барилаар төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг юмны дарга боллоо гэж зурагаа тавьдагаа болимоор юм, ийм хүмүүс ер нь худлаа хүмүүс байдаг