Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийг үүсгэн байгуулагч, Ардын хувьсгалын манлайлагч, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатар мэндэлсний 132 жилийн ой энэ өнөөдөр тохиож байна.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтээ МАН-ын УЗАА, Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төр нийгмийн зүтгэлтнүүд, их жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Дамдины Сүхбаатар нь:
-1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар
-1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн
-1921 оноос Бүх цэргийн жанжны албыг тус, тус хашиж байв.
Түүний эх оронч үзэл санаа, үйл хэрэг нь өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгосныг хойч үе бид мартах учиргүй хэмээн МАН-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.