СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-02

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдөр

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан их жанжин Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ.

Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн гавьяатай хүн гэдгээр нь Монголчууд сайн мэднэ.

Тэрээр 14 настайгаасаа соён гэгээрүүлэгч, бичгийн гүн н.Жамъяанд шавь орж, бичгийн эрдэмд шамдаж, түүний зэрэгцээ улаач, салчин зэрэг ажил үйлс эрхэлж байсан юм.

Улмаар Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Хужирбуланд байрлах бага даргын сургуулийг 1911-1919 онд онц гарамгай дүнтэй төгсөж, монгол цэргүүдэд цэргийн эрдэм зааж, зааварлагчаар ажилласан байна. Халх гол, Дархан уулын бүс нутаг орчимд харийн цэргүүдтэй тулалдан баатарлаг гавьяа байгуулсан түүнийг Богд хааны зарлигаар гурав, дөрөв, тавдугаар зэргийн жинс, тогосын отгоор шагнаж, цэргийнхэн гэлтгүй Монгол Улс даяар “Гоймон баатар” хэмээн алдаршсан юм.

1919 онд Хужирбулангаас Нийслэл хүрээнд ирж, суурьшин хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа С.Данзан, Ө.Дэндэв, М.Дугаржав, Д.Догсом нарын санаачлан байгуулсан “Зүүн хүрээний нууц бүлгэм”-д элсэж, арваннэгдүгээр сарын 20-нд Хүрээний баруун өргөөний Улаан сахиусын өмнө тангараг өргөх ёслолыг анх удаа гардан удирдаж байжээ. Түүнээс хойш “Хувьсгалт нууц бүлгэм”, МАН-ын гишүүдийн хурал, зөвлөгөөнийг 30 гаруй удаа өөрийн биеэр удирдан зохион байгуулж, “Хувьсгалт нууц бүлгэм”-ийн гол удирдагчдын нэг болсон аж.

Тэрбээр 1921 онд ЗХУ-ыг зорьж, С.Данзан, Б.Цэрэндорж, н.Ширнэндамдин, орчуулагч Б.Эрдэнэ нарын хамтаар В.И.Ленинтэй уулзаж, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайн жилд Ардын хувьсгалын эх орондоо авчрахаар гамин болон цагаантны армийг эсрэгүүцсэн 168 тулааны 122-ыг нь өөрийн биеэр удирдан залж, эрэлхэгээр тулалдсан юм. Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсад Ардын хувьсгалыг авчирсан Д.Сүхбаатар 1922 оны долоодугаар сараас Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжингаар томилогдон ажиллаж байжээ.

Түүний эх оронч үзэл санаа, үйл хэрэг нь өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгосныг хойч үе бид мартах учиргүй

Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн хүрээнд 2025.02.02-ны өдөр болох арга хэмжээг МАН-аас танилцуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.