Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар өнөөдрийн хуралдаанд оролцов.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, тээврийн хэрэгслийн зөрчлийг бүрэн хянах боломжтой болсон талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замуудад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа. Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлж байна. Үүнийг шийдвэрлэхэд AI технологийн шийдлийг ашиглаж, цагдаа, онцгой, тагнуул зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбож дууссан. Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yaaj iij bgad l shulaad bhiimaaa argiig bol olhiimaaa hugjiihuuu gartsiig ingej setgej oloosoi
Торгох, шийтгэхээс өөрийг мэдэхгүй даргатай. Энэ хүн мөн хэцүү еэ.
Дэг журам байх ёстой торгох шийтгэх нь зөв тэгэхдээ ашиг олз төсөв бүрдүүлэх гэж байж болохгүй
Их сэтгэгчид баяр хүргэе сэтгээд бай сэтгээд бай