СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Филадельфийн дүүрэгт эмнэлгийн онгоц осолджээ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 хоногийн өмнө

Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж, осолдсон байна. Ослын улмаас байшин, машин шатаж, хүмүүс олноор шархаджээ.

Уг тийрэлтэт онгоц баасан гарагийн орой эмнэлгийн тээврийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд багийн дөрвөн гишүүн, нэг өвчтөн хүүхэд, өвчтөний дагалдан яваа иргэнийг тээвэрлэж явсан гэж эмнэлгийн нисэх онгоцны "Jet Rescue Air Ambulance" компани мэдэгдэв. Өөрөөр хэлбэл онгоц зургаан зорчигчтой явсан байна. 

Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро ослын газар болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид алдагдал хүлээх болно гэдгийг мэдэж байна. Аймшигт агаарын тээврийн гамшиг боллоо" гэжээ. 

Эх сурвалж: bbc.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.