СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-01

🔴LIVE: Сар шинийн “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа албан ёсоор нээлтээ хийлээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг өнөөдөр нээлээ. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 орчим үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч оролцож байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулагдана. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. 

Зохион байгуулагчдын зүгээс худалдаа эрхлэгчдэд лангуу, талбайг үнэ төлбөргүй ашиглуулна. Тэр хэрээр бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр худалдан борлуулж байна. 

Энэ үеэр нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. Мөн энэ жил уг үзэсгэлэн худалдааг хотын А бүсэд буюу “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байгаагаараа онцлогтой” гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.