СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-01

Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний ажилд 15.2 тэрбум төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын малчин хоршоологчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсжээ

Уулзалтын үеэр Сэлэнгэ сумын иргэдээс Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсны дагуу УОК-ын даргын хувьд Сэлэнгэ мөрний эргийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. 
Сэлэнгэ сумын төвд сүүлийн 30 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн томоохон үер бууж, эрэг нурсны улмаас тухайн эргийн ойр орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Иймд аймаг, сумын удирдлагууд Сэлэнгэ мөрний үерийн хамгаалалтын бэхэлгээний ажлын зураг төслийг 2022 онд боловсруулсан байна.
Зураг төсөлд Сэлэнгэ мөрний эргийн бэхэлгээний ажлын нийт өртөг 15.2 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Дээрх ажлын хүрээнд Сэлэнгэ мөрний сумын төвийн хэсэг дэх эргийн бэхэлгээний ажил, Сэлэнгэ мөрний урд салааны эргийн бэхэлгээг засварлаж, салааны урсцын зохих хэсгийг хойд салаанд шилжүүлэх, гүүрний эргийн бэхэлгээ, авто замын засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Төр засгийн зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж аймаг орон нутгаас сонгогдсон Их хурлын гишүүдтэй санал солилцож, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, өртөг зардлыг ирэх оны төсөвт суулгахаар ажиллана гэдгээ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан илэрхийлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.