СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-01

Менингококкт халдвар гарсан Налайхын сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэх саналыг ЭМЯ-наас гаргалаа

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 цагийн өмнө

Нийслэлийн Налайх дүүрэгт энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр менингококкт халдвар, нэн хүнд явцтай менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд юм.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл долоо хоног хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлжээ.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококкт халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококкт халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайд 2025.01.03 өдөр Менингококкт халдвартай холбоотой албан даалгавар гаргаж, үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуураар яаралтай хангах чиглэлийг холбогдох мэргэжлийн төв байгууллагад үүрэг болгосон билээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.