СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Булган аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ Аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцжээ. 

Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.

Тодруулбал,

  • Малчдын өвс, тэжээл 89 хувь хангагдсан;
  • Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь хангагдсан;
  • Сумын аюулгүйн нөөц 75 хувь хангагдсан;
  • Худгийн бэлэн байдал 91 хувь
  • Малын усан хангамж 93 хувь
  • Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь
  • Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ.

Сэлэнгэ сум нь 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 10 сая гаруй толгой мал тоолуулжээ.

Уулзалтаар Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Бодлого”, Шинэ хоршоо хөдөлгөөнийг хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох хүмүүс бол сум орон нутгийн удирдлагууд. Бүсчилсэн хөгжил, Шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан хөгжих, зэргэлдээ сум багтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тиймээс Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд , " гэж онцоллоо.
Мөн тус сумын Онцгой байдлын газарт өндрийн гал түймэр унтраах автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.