СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-31

З.Цэвээндорж: Иргэд өдөрт 1000 төгрөгөөр автобусанд дөрвөн удаа зорчино

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
20 цагийн өмнө

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн автобус шинэчлэн тогтоосон тариф буюу 1000 төгрөгөөр үйлчилж эхлэнэ. Нийтийн Тээврийн Бодлогын газраас төлбөрийн шинэ системийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:
-Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжсэн эхэлсэн байдаг. Мөн 2024 оноос нийтийн тээврийн менежментийн төлбөрийн систем гэсэн хоёр системийг хэрэгжүүлээд явж байна.
Нийтийн тээврийн үнэ тариф нь 2014 онд нэг удаа нэмэгдсэн байдаг. Түүнээс хойш ямар нэгэн үнэ тарифийн өөрчлөлт ороогүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын санаачилгаар иргэдэд таатай нөхцлийг олгох зорилгоор тээврийн үнэд өөрчлөлт оруулсан. Үнэ нэмэгдсэн зүйл хараахан биш. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч нь өглөө, оройдоо нэг удаа суухдаа 500 төгрөгөөр зорчдог. Өдөртөө ажилдаа ирээд гэртээ буцахдаа 1000 төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчдог байх зохицуулалтыг хийлээ. Гэрээсээ ажилдаа явахдаа автобус дамжиж суудаг бол өглөө, орой гээд дөрвөн удаа автобусанд сууна гэсэн үг.
Өмнө нь дамжин суухдаа заавал дараагийн автобусанд 30 минутын дотор сууснаар карт хүчинтэй байх нөхцөл байсан. Шинэ тогтоолоор хугацаа харгалзахгүй 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчихоор болсон. Мөн ижил чиглэлд дамжин суух боломжгүй байсныг өөрчилж нэг чиглэлийн автобусанд дамжин суух боломжтой боллоо.
Ирэх сарын 1-нээс төлбөрийн шинэ боломжууд нэмэгдэж, UBCard гар утасны аппликэйшн, UBCard шинэ төлбөрийн картыг иргэд сонгон ашиглах боломж бүрдэж байгаа. Хуучин U monye картаа ашиглаж болно. UBCard шинэ төлбөрийн картыг 1000 байршилд коск машинаас худалдан авах боломжтой. Тэндээсээ мөн картаа цэнэглэнэ.
Автобусны 100 зогсоол дээр лед дэлгэцийг байршуулсан байгаа. Тус самбар дээр тухайн автобусны зогсоол дээр дамжин өнгөрөх бүх чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хамгийн эхний тээврийн хэрэгсэл хэдэн буудлын цаана явааг харуулна. Иргэн тус самбарыг хараад өөрийнх нь суух чиглэлийн автобус хэдэн буудлын цаана явааг харах боломжтой гэлээ.

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:
•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,
•   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: 
•    QR кодоор төлбөр төлөх,
•    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,
•    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,
•    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,
•    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,
•    Замчлуулах,
•    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.