СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-31

Менингококкт халдвараар өвчилсөн хүүгийн биеийн байдал хүнд байна

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан шийдвэр гаргасан. Гурван настай хүүгийн халдварын тохиолдол шинжилгээгээр батлагдсан бөгөөд биеийн байдал нь хүнд байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул:

-Менингококктын халдвар маш төвөгтэй халдваруудын нэг. Агаар туслаар халддаг нянгийн халдвар. Бөөрний дээд булчирхайд үхжилт өгсөн тохиолдолд нас барах эрсдэл 100 хувь байдаг.

Налайх дүүрэгт гарсан тус тохиолдол нь эмнэлэгт үзүүлэх гэж оношлох гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал маш хүнд нөхцөлд эмч дуудсан. Яаралтай баг цаг алдалгүй очиж ажилласан. Энэ хүнд тохиолдол, хүүхдийн бие маш хүнд байсан. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Менигококктын халдвараар хөнгөн өвдсөн тохиолдолд 40 хувь нь, халдвар хордлогын шокоор хүнд өвдсөн хүмүүсийн 95-100 хувь нь нас барах эрсдэлтэй байдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.