Шүүх байгуулах тухай хууль 2024 оны зургаадугаар сарын 5-нд батлагдаж, хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаагаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлжээ. Тус шүүхийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон байна. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар оролцлоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Монгол Улсын шүүхийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байна. Ажил нь дөнгөж эхлээд л 24 хоногийн дотор эрүүгийн, иргэний, зөрчлийн хэрэг болон прокурорын дүгнэлт 2486, таслан сэргийлэх 231 санал шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлвэл хэдхэн хоногийн дотор дээрх тооны иргэн, аж ахуйн нэгжийн маргаан, асуудал урьдынхаас хамаагүй хялбар замаар, богино хугацаанд, зардал багатайгаар, шуурхай шийдэгджээ гэсэн үг. Иргэнд ээлтэй эргэлт гэж хэлж болно.
Энэ шүүх мөн 24 цагаар жижүүрийн шүүгч ажиллуулах зохицуулалттай болсноор шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах асуудлыг таслан зогсоож байгаа юм гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ газар хаана бна?очиж уулзмаар бна.Хаяг,утсын бмчээрэй.