СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суудлын хоёр автомашин шатжээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

Хэнтий болон Дундговь аймагт автомашин шатсан гэх дуудлага онцгой байдлын албанд  иржээ. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2025.01.30/ 08:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Сивик” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өвөр-Угтаал багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 08:51 цагт онцгой байдлын албанд иржээ. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь салбарын алба хаагчдыг очиход иргэн З-гийн “Овтландер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.