СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-01-31

МҮБХ: Допинг илэрсэн бөхчүүдийн талаар ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Сүүлийн үед цахим орчинд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар болон зарим бөхийн хариуцлагын хугацаатай холбоотой ташаа мэдээлэл тодорхой давтамжтайгаар цацагдаж, нэр бүхий сайтаар МҮБХ-ны эрх бүхий албан тушаалтан энэ талаар мэдээлсэн мэтээр бусдын нэр, зургийг зөвшөөрөлгүй ашиглан худал мэдээ түгээн нийтэлж, бөх сонирхогчид болон олон нийтийг төөрөгдүүлж буйд харамсаж байна.

Допингийн эсрэг үндэсний дүрэм болон ОУ-ын шинэчлэгдсэн дүрэмд д болно. МҮБХ нь аливаа асуудалд хууль, журмыг сахин ажилладаг бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ханддаг. Холбооны үйл ажиллагааны талаар албан ёсны тайлбар авах мэргэжлийн ур чадвартай сэтгүүлчдэд бид мэдээлэл өгөхөд ямагт татгалзахгүй ажиллаж ирсэн. Иймд цахим орчинд зарим сайтууд иргэдээс хандалт авах, дагагчдын тоог нэмэх зорилгоор бөхчүүдийн талаар худал мэдээлэл тарааж байдагт иргэд, бөх сонирхогчид та бүхнийг аливаа асуудалд бодит дүгнэлт хийж байхыг хүсье" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.