Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэн баталгаажуулдаг. Уг баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр нийслэлийн Архивын газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт гардуулжээ.
Эдгээр байгууллагад “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд “Глобал Куалити” ХХК баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, ажил, үүрэг илүү тодорхой болох, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлснээр иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгал бүрдэхэд ач холбогдолтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.