СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-01-30

С.Зүчи: Олон улсын стандартыг нэвтрүүлснээр хурдан мориноос допингийн шинжилгээ авах боломжтой

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
12 цагийн өмнө

Засгийн газраас хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлээд байна. Хаврын уралдааныг сэргээх ёстой гэдэг санал төдийгүй шүүмжлэл өрнөж буй энэ үед морин тойруулгын уралдааныг сэргээх хэрэгтэй, хөрөнгө мөнгөтэй нь тэжээл, "допинг"-оор бордсон эрлийз морьдыг уралдуулахгүй байх зохицуулалт хэрэгтэй гэдэг ч санал гараад байна.

Манай улсын хувьд хурдан морьноос допингийн шинжилгээ авч, уралдуулдаг байх зохицуулалтыг нэвтрүүлэх боломжтой эсэхийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга С.Зүчиэс тодрууллаа. 

-Олон улсад хурдан морьноос хэрхэн допингийн шинжилгээ авч уралдуулдаг вэ?
-Олон улсад хурдан морины допингийн шинжилгээ авдаг хэд хэдэн зохицуулалт байна. АНУ-ын Морин тойруулгын холбооны зохицуулалт байна. Европт байна. Англи, Австралид морин тойруулгын холбоод байна. Эдгээр улсуудын холбоод нь хоорондоо өөр өөр ялгаатай. Ямар бодисыг хорих уу, алийг нь хэр хэмжээнд зөвшөөрөх үү гээд түүгээрээ ялгаатай байдаг. Дээрх холбоод нь допингийн өөр өөр стандарттай. Гэхдээ 50, 60 орныг элсүүлсэн нэгдсэн нэг холбоо бий. Хурдан морины цус, шээс болон сүүл, дэлний үснээс нь шинжилгээ авдаг байна.
Морины допингийн шинжилгээг дэлхийд 1960, 1970 оны үеэр хийж эхэлсэн. Тиймээс үүнтэй тэмцэж буй үйл ажиллагаа юм. Олимпод ч морь унаж оролцдог төрөл бий. Тэр олимпын тэмцээнд орж буй морьдоос ч допингийн шинжилгээ авдаг.
-Монгол Улсын хувьд хурдан мориноос допингийн шинжилгээ авдаг байх зохицуулалтыг бий болгох боломж бий юу?
-Өмнө нь цөөн удаа хурдан мориноос шинжилгээ авч байсан юм билээ. Одоо бол адууны цус, шээс, үснээс авдаг. 
Монголд бол хурдан мориноос допингийн шинжилгээ авах нэгдсэн стандарт байхгүй. Манай улсын хувьд хурдан мориноос допингийн шинжилгээ авах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлээд гадаадын аль нэг холбоонд элсэж, стандартыг нэвтрүүлснээр допингийн шинжилгээ авах боломжтой.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.