СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-30

П.Батчимэг: Татварын хуулийн шинэчлэлд иргэд, аж ахуй нэгжийн гаргасан саналыг тусгахад анхаарч ажиллана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.30/ Төрийн ордонд болов. Тус хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийлэв.  

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийнхээ саналыг сонсох үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлэгт салбарын мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 225 орчим хүн оролцож байгаа нь татварын хууль тогтоомжийн шинэчлэл аж ахуйн нэгжүүд, иргэдийн өмнө өндөр хүлээлт, шаардлага болсныг илтгэж байна. Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс “НӨАТ-ыг нэг хэсэг нь төлж, нөгөө хэсэг нь төлдөггүй шударга бус байдлыг арилгах, талаар, мөн гэсэн чухал саналууд хэллээ. Эдгээр  санал, хүсэлтүүдийг татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүний хувьд онцгойлон анхаарч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхзул Сүхгэрэл
1 сарын өмнө
116.206.83.106

НӨАТ ын 10% ийн татвар амьдрах гэж зүтгэж байгаа иргэдэд их л дараит учруулж байна 1юмуу 3хувь ч байж болно шүү дээ буцаан олгогдохгүйгээр тэгвэл иргэдэд дарамт учрахгүй хүн хүн болгон татвараа төлөх боломжтой

Баясгалан
1 сарын өмнө
116.206.83.106

Ийм олон татвар байж болохгүй, нэг л татвар бүх хүн компани, сургууль шашны байгууллага хэнбугай ч гэсэн 10 тэрбум хүртэлх гүйлгээнээс 1% төлнө. Үүнийг автоматаар цахим системээр авна, 10 тэрбумээс 100 тэрбум хүртэл 10%, 100 тэрбумаас дээш бол 15% зөвхөн борлуулалтаас. Хүн амын аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нөат-г тэглэх хэрэгтэй.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Дахиад шударга гэж яриад,төлсөн нь хохироод, төлөөгүйн хождог энэ бусармаг, хуйвалдаанаа хэзээ болих вэ , Зүгээр л НӨАТ татвараа багасгах хэрэгтэй, Төлөөгүй нь хуучин 10 хувиар, төлсөн нь 3 юмуу 5 хувиар төлөх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.