СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-30

Д.Энхтүвшин: Улс төрийн тодорхой бүлэглэл болохгүй хэмжээнд хүрсэн байна, үүнийг засах ёстой

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
14 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэрийн компанийг татварын байгууллага шалгаж эхэлсэн талаар тэрээр өөрөө олон нийтийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Засгийн газрын зарим үйл ажиллагаа, бодлого шийдвэр таалагдахгүй байгааг Д.Энхтүвшин гишүүн хатуу шүүмжилж буй бөгөөд өнөөдөр дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг би дэмжиж байсан гишүүний хувьд хэлэлцээрийн төсөл нь агуулгын хувьд УИХ-ын тогтоолын төслөөс зөрүүтэй болсон байсан учраас нийцүүл гэдэг шүүмжлэл хэлсэн. Гишүүд ч шүүмжлэлтэй хандсан. Миний хувьд эсрэг санал өгсөн. Хэлэлцээрийн төслийг сайжруулах ёстой гэдэг асуудал ярьж байгаа.
Мөн би төсөвтэй холбоотой асуудлаар нийтийн эрх ашгийн төлөө ярьсан. Үргүй зардлыг бууруулах, сонгуулийн амлалтаа биелүүлэх ёстой гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл үүний хариуд намайг тодорхой бүлэглэл гүтгэж эхэлсэн. Гурван үсэгтэй /MCS/ компанийн эрх ашгийг хангах гэж байна гэдэг ч юм уу байдлаар хардсан.
Тодорхой бүлэглэлүүд хэвлэл мэдээллийн байгууллага ашиглаж, аяглаж эхэлсэн. Хуулийн дагуу шаардлага тавьж, УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх ёстойг шүүмжилсний төлөө янз бүрийн асуудал гараад байх шиг байна. Хамгийн гол нь УИХ-ын гаргасан тогтоол, шийдвэрийг Засгийн газар мөрдөж ажиллах ёстой.
Эхнэрийн компанийг шалгаж байгаа. Энэ бол 20, 30 дугаар асуудал. Хамгийн гол нь хууль ёсны шаардлага тавьсан хүмүүсийг янз бүрийн кино, эвлүүлэг хийж, төрийн байгууллага ашиглаж дарамталж байгаа нь зохисгүй байна. Үндсэн хуульд заасан зарчмаасаа гажаад эхэлсэн юм байна. Гэтэл болохгүй хэмжээнд хүрсэн байна. Үүнийг засах ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

Төмөр замыг 16 гацаасан гээд байх юм .Энэ талаар ярих хэрэгтэй байхаа.

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

Төмөр замыг 16 гацах суурийг тавьсан хүн нь гээд байх шиг байна. Тэр талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч эээ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.