Гаалийн байцаагчийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл хүргэе.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын байцаагч Ц.Батболд албан тушаалаа урвуулж, 2024 оны тавдугаар сарын 29-нд П.Амардэлгэр гэх хүнд давуу байдал олгон биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуусан байхад нь шалгалгүйгээр нэвтрүүлэхийг завдаад хууль сахиулагчдад баригдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, П.Амардэлгэрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна.
НПГ-аас гаалийн байцаагч Ц.Батболдод Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол П.Амардэлгэрт 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, 18.3-1 дэх хэсгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.