Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн тул дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралджээ.
Хуралдаанаас тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж.
Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийж эхэлжээ.
Голомт сургуулийн Бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг өнөөдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж байна.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагт хандахыг зөвлөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.