СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-01-29

Амаргүй бөх Д.Амарсайхан рекламанд арай өөр төрх бүтээсэн гэнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 сарын өмнө

Амлаж аваад татна
Аархаж татна
Амаргүй бөх Амараа начин
Жижигддэггүй бөх жинхэнэ начин... хэмээн шүлэглэсэн нь Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан тухай бөх сонирхогчдын ярьдаг энгийн нэг толгой холбоц юм. Д.Амарсайханыг бөхөд хайртай монгол түмэн "Амаргүй бөх" гэнэ. "Жаахан шарга" Д.Амарсайхан гэж хэлбэл бөх сонирхогчдын нүд гялалзаад явчихна гэж мэд.  

Бөхөд хайртай монгол түмэн бөхөө домогшуулан хайрладаг. Тиймдээ хорьсон ч, хориогүй ч дунгуйддаг Д.Амарсайханы тухай "Аав нь дархан хүн байсан учир гар ирлэгч маниулдуулдаг байсан нь дунгуй мэхийг дархан болгох суурь болсон" хэмээн амнаас ам дамжуулан ярина.  

Түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн сонин гэвэл тэрбээр "Мобиком" корпорацын рекламд тоглосон ба ирэх даваа гарагт цацагдах юм байна. Реклам бүтээгчдийн ам алдсанаар улсын начин Д.Амарсайханыг бөх сонирхогчдын харж байгаагүй өөр төрхөөр харуулсан гэнэ шүү.

"Жижиг биетэй, над шиг хүмүүст дархан мэх гэж бараг байдаггүй" хэмээн даруухан өгүүлдэг Д.Амарсайхан начин Чингисийн сүр хүчийг харуулав уу, арслан барсын авир гаргав уу гэдгийг ирэх даваа гарагт бүгд харах нь ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.