СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-01-29

Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ. 

Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Метроны барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэх юм.

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар МЕТРО төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулахтай холбоотойгоор судалгаа явуулж буй бөгөөд энэ нь зөвхөн судалгааны зорилгоор ашиглагдах аж. Таны санал уг ТЭЗҮ-д тусгагдах тул идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та бүхэн энэхүү линкээр орж саналаа өгнө үү.



Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.