СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг ирэх хоёрдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулна.

Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, соёл, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлж, иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг ирэх хоёрдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулна.

. Түүнчлэн “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанаас бүрдэх тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнд Монгол Улсын хэмжээнд тэмээчдийг харьяалал харгалзахгүй нээлттэй оролцуулах юм байна.

Мөн “Тэмээн поло”, ойрын зайн уралдаан, тэмээний сэдэвт дуу, шүлэг, Соёлын биет бус өвийн ай савын тайзны үзүүлбэрийн тэмцээн, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг сум” шалгаруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.