"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гурилын үнийг тогтвортой байлгахын тулд “Атрын IV аян”-ыг зарлах шаардлагатай" гэж УИХ-ын гишүүн Д.Батбаяр хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр:
-Намрын чуулганаар олон чухал хуулийг баталж чадлаа. Гэхдээ орхигдуулсан асуудлууд ч байна.
Төсвийг олон нийтийн анхаарлын төвд оруулж чадсанаараа онцлог байсан. Хэмнэх боломжтой зардлуудаа хэмнэж болдог гэдгийг харуулж чадсан. Дараагийн асуудал "Орано"-гийн гэрээг байгууллаа. Улс төрийн хувьд маш том шийдэл болж чадсан. Эрчим хүчний асуудалд Монгол Улсын үгийг дэлхий сонсдог болно гэдэг утгаараа нь хувь гишүүний хувьд дэмжсэн. Газрын тосны үйлдвэрийн зээлийн асуудал бас чухал байлаа. Том зорилго хэдий ч төсөл хэрэгжих явц, аудит хийгдэх зэрэгт анхаарах шаардлагатай гэдгийг байнгын хороон дээр яригдсан.
Эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудал иргэд, аж ахуй нэгжүүдэд хамгийн хүндээр туссан. Төрийн шийдвэр иргэддээ шууд дарамт болж болохгүй юм. Зэрэг оруулж ирэх ёстой байсан гэж бодож байна.
Улаан буудай манай стратегийн бүтээгдэхүүн. Дотоодын аж ахуйгаа дэмжих хөтөлбөрүүдийг төр засгаас гаргаад явдаг. Атрын III дугаар аян арав гаруй жил үргэлжилсэн. Үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах үүднээс импортын гурилд ногдох татварыг тэглэсэн. Тус шийдвэрийг цуцалж байх шиг байна. Ер нь цаашдаа Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гурилын үнийг тогтвортой байлгахын тулд “Атрын IV аян”-ыг зарлах шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.