СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-29

🔴LIVE: С.Эрдэнэболд: Хавар уралдаан зохион байгуулах гэж байгаа бол насанд хүрсэн хүнээр морио унуулах ёстой

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

"Хавар уралдаан зохион байгуулах гэж байгаа бол насанд хүрсэн хүнээр морио унуулах ёстой" гэх байр суурийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд:

-Аливаа шийдвэрийг сэтгэл хөдлөлөөс ангид судалгаа шинжилгээтэй гаргах ёстой юм.

Монгол соёл өв уламжлалдаа хайргүй хүн гэж байхгүй. Хүүхдийн эрх гээд адууны соёлоо үгүйсгэж болохгүй. Гэхдээ цаг агаарын хүнд нөхцөлд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулах нь зөв буруу гэдэг дээр л талууд талцаж байна. Өнгөрсөн хугацаанд 40 хүүхэд нас нас барсан гэдэг гашуун мэдээ байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн. Бүртгэгдээгүй олон асуудал үүссэн ч байхыг үгүйсгэхгүй шүү. Үнэхээр мэргэжлийн спортын төрөл рүүгээ орж байгаа юм бол хавар, өвлийн улиралдаа насанд хүрсэн хүн унах нь зөв гэдэг хувь хүний байр суурьтай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Энэ хүн арай ч ингэж хэлэхгүй байхоо Малчин ардын хүүхэд морь малтай ойрхон хүн гэж боддог хэрэв ингэж хэлсэн бол амархан л эвдэрч байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.