СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Х.Бат-Ялалт: Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх цаг болсон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийв. 

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:

-Манай “Иргэдийн шударга шүүх” ТББ-д 14 мянган гомдол баримт байгаа. Шүүх засаглалын хямрал дээд цэгтээ хүрлээ. Ерөнхий сайд, ШЕЗ нь хэвлэлээр хэрэлддэг боллоо. Ийм байж болохгүй. Монголын бүх шүүгч, прокурорыг солих цаг нь болчихсон. Ерөнхий сайд шүүгч эзэндээ үйлчилж байна гээд хэлээд явж байна. Иймд бид энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдмээр байна.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас

Нэгдүгээрт, шүүгч хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Мөн Монгол улсын иргэд бид шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх засаглал ялзарч улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчлэх явдал хавтгайрсан. Сүүлийн үед ерөнхий сайд, хууль зүйн сайд болон шүүхээс хийж буй мэдэгдлүүд нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илчилсэн маш тодорхой баримт гэж ойлгож байна.

Бид шүүх засаглалын алдаа завхралыг сүүлийн 20-иод жил засахыг шаардаж тэмцсэн. Энэ удаад Улсын дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээхийг шаардаж байна.

Хоёрдугаарт, шүүх засаглалын шинэчлэлийг нэн даруй эхлүүлж прокурор, мөрдөх алба, өмгөөлөл, шүүн таслах ажиллагаануудыг хараа хяналттай, хуульд захирагддаг тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийг санаачлан хэрэгжүүлэхийг УИХ, ЗГ-аас шаардаж байна.

Гуравдугаарт, улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг зохион байгуулж Ард нийтийн санал асуулга зохион байгуулах замаар тухайн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв шаардлага тавьжээ. Шүүхийг бүрэн бүрэлдэүүнээр нь солих цаг болсон, прокурор бас хамаарах биз. Энэ улсад шударга ёсыг жинхэнэ утгаар нь тогтоож шүүхийг өөрчлөөд шинэ журамд орох нь зайлшгүй, харин ч дэндүү оройтож байна !!!

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Бөөрөнхий яриа бна

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Уих зг чинь дампуурчихсан . Адилхан л огцрох хэрэгтэй Бна.монгол төргүй болохыг хуулийнхан л хсн.

Ширбазар Сартуул
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв дэмжиж бна

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Сануулга асуулга явуулах нь шударга үйл хэрэг гэж үзэж байна.

Сүхбаатар
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв дэмжиж байна.

Баярсайхан
1 хоногийн өмнө
116.206.83.106

Маш зөв шүү, дэмжиж байна

Зочин хүү
1 хоногийн өмнө
116.206.83.106

Маш зөв. Дэмжиж байна.

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Зөвөө илт ялзарсан гэдгийг бүгд мэдэж том жижиг гэхгүй бүх асуудал дээр шудрага бус байдал харагдаад байгаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор.

Янжин
14 цагийн өмнө
116.206.83.106

Зөв шаардлага тавьж байна

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

ДЭМЖИЖ БНА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.