СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-29

🔴Х.Баасанжаргал: Хаврын уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлахгүй бол ҮХЦ-д хандана

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хурдан морины хаврын уралдааныг зохион байгуулах эсэх шийдвэрийг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Засгийн газар өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар эсэргүүцэж мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Засгийн газар хүний эрхийн ноцтой зөрчил бүхий шийдвэр гаргалаа. Үүнийг ойлгож, эв санааны нэгдлээ илэрхийлж буй УИХ-ын гишүүд нэгдэж, дараагийн арга хэмжээг авна.

Засгийн газрын тогтоол шийдвэртэй болбол уяачид цол тэмдэг олгодог хуультай. Тиймээс уяачид цол тэмдгийн төлөө Засгийн газрын шийдвэр гаргуулах асар хүчтэй лобби явуулж байгаа.

2008 оноос хойш хүний эрхийн байгууллагууд хүүхдийн эрхийг зөрчиж буй уралдаан хэмээн тэмцэж ирсэн. Өнөөдөр бид 20 жилээр буцаж ухарлаа. 2017 онд хууль зүйн бололцоо үүсэж, 12 хүний эрхийн байгууллага шүүхэд хандсан байдаг. 

Энэ бол улсынхаа өв соёлыг устгах гэсэн агуулга зорилготой зүйл огтоос биш. Өвөл, хаврын хурдан морины уралдааныг болиулж, зуны дэлгэр цагтаа зохион байгуулахыг хүсэж байгаа.

. Олон Улсын гэрээгээр хүүхдийн эрхийн төлөө хийх бүх ажил, үүрэг хариуцлага Засгийн газарт байгаа. Хүүхдийнхээ ирээдүйг орон нутгийн удирдлагуудад шилжүүлээд төсөв захиран зарцуулахыг яагаад шилжүүлэхгүй байна вэ.

Орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо үндсэндээ ажиллахгүй болсон. Энэ цаг мөчөөс эхлэн уяачид хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй байх. Бүгд хурдан морины уралдааны бэлтгэл ажилдаа гарна.

Засгийн газар өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлахгүй бол ҮХЦ-д хандана гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зун морио унуулахдаа томчуудаар нь унуул. Өөр гарц алга.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.