СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-29

🔴Хурдан морины хаврын уралдааныг зохион байгуулах шийдвэрийг аймгийн ИТХ гаргаж, 12-оос дээш насны хүүхэд уралдана

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хурдан морины хаврын уралдааныг зохион байгуулах эсэх шийдвэрийг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж, хяналтаа тавих эрхтэй боллоо.

Ингэхдээ хаврын уралдааны хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насныхан байна. Аюулгүй байдал хувцас хэрэглээг бүрэн хангасан байх ёстой.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоолоор хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд зөвшөөрнө гэсэн байдаг. Энэ тогтоолыг үндэслэж, өнөөдрийн Засгийн хуралдааны тушаалд хөдөлгөөн орно. Хурдан морины хаврын уралдааны хугацааг Засгийн газар тогтоохгүй. Аймаг орон нутаг тогтооно.

  • Ингэхдээ хууль бусаар өвлийн нэг болон хоёрдугаар сард зохион байгуулж буй хурдан морины уралдааныг таслан зогсоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  • Засгийн газар хугацааг тогтоохгүй боловч гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулахыг зөвлөсөн.
  • Хүүхдийн эрх хамгийн түрүүнд учир заавал 12-оос дээш насны хүүхэд уралдах ёстой.
  • Аюулгүй байдал хувцас хэрэглээг бүрэн хангасан байх ёстой.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.