Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд 12 даваа, гурван унаатайгаар түрүү хүртсэн "Тацүнами" дэвжээний бөх Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн сумо бөхийн 74 дэх, монголын зургаа дахь ёкозүна цолтон боллоо.
Өнгөрөгч оны Кюүшү башёд сайн барилдсан озеки цолтнууд болох Котозакүра, Хошёорюү нарыг хэрэв Хацү башёд түрүүлбэл Ёкозүна цол олгоно хэмээн амлаад байсан билээ. Ийнхүү эхэлсэн Хацү башёд энэ цагт барилдаж буй цорын ганц аварга болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга зодог тайлж буйгаа зарлаж аваргын болзол сонсоод байсан Котозакура 10 унаж цаашлаад Озеки цолоо ч алдах эрсдэлд ороод байна. Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэн эцсийн мөч хүртэл нэмэлт барилдаан хийж сумо бөхийн карьерынхаа хоёр дахь түрүүг хүртсэн юм.
Японы сумо бөхийн холбооноос Хошорюү С.Бямбасүрэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ны өглөө албан ёсоор мэргэжлийн сумо бөхийн 74 дэх ёкозүна цол олголоо.
Удам залгасан аваргадаа олон олон түрүү хүртэхийг хүсэн ерөөе.