СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн алба хаагчийг мөргөж, зугтсан иргэн 2.96 хувийн согтолттой байжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Өчигдөр /2025.01.29/ үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөж, зугтаж буй бичлэг цахим сүлжээнд тарсан. Энэ асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас газраас мэдээлэл өглөө.

НЦУГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг: 

- Өчигдөр тээврийн цагдаагийн алба хаагч батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овоод 16.50 цагийн орчимд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн орчимд хөдөлгөөн ихтэй, алба хаагч хяналт тавьж ажиллах үед Toyota Harier маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн. Тиймээс цагдаагийн албан хаагч шаардлага тавихад тээврийн хэрэгслийн жолооч Г шаардлагыг биелүүлэхгүй, тээврийн хэрэгслээрээ мөргөж, зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон.

Жолоочийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон. . Тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь эх орчмын орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсныг саатуулах хашаанд түр байрлуулсан. Мөргүүлсэн алба хаагч эмнэлгийн тусламж авсан. Одоогоор гэмтлийн зэрэг тогтоолгохоор ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.