СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-29

Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургууль дэргэдээ 50 ортой эмнэлэгтэй болно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар танилцууллаа. УИХ-аас 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлж, эргэлтэд оруулах алхмыг баталж, хууль, эрх зүйн Гурван төгөлдөршил бодлогыг хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах, АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг баригдахаар болжээ. Ингэснээр баруун бүсэд тус аймаг эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний төв нь болж, өндөр технологи, инновацыг нэвтрүүлж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл баруун бүсийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорилгүйгээр эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг Говь-Алтай аймгаас авах боломж бүрдэх юм.

Баруун бүсийн хувьд байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Тиймээс Говь-Алтай аймгийн 15 суманд жижиг оврын хөв цөөрөм барих ажлыг зураг төсөлтэй нь хийгдэнэ гэдгийг танилцуулсан байна. Ингэснээр үерээс хамгаалж, гадаргын усыг цуглуулж, усны нөөцийг бүрдүүлэх боломжтой болох юм. Эхний хөв цөөрөм Говь-Алтай аймагт наймдугаар сард ашиглалтад орох товтой байна. 

Есөнбулаг сумын иргэдийн зүгээс АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, гадаргын усыг цуглуулж хөв цөөрөм барих ажлуудад талархалтай байгаагаа илэрхийлж байна. Мөн Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд судалгаатай хандаж ажиллахыг хүслээ. УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025.01.15-нд байгуулаад байна. Тиймээс ажлын хэсэг Нарансэвстэй боомтын асуудлыг салбар бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, талуудын эрх ашгийг бүрэн хангаж ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.