"Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад, тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг олж тогтоожээ.
Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.