СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-01-28

Санхүүгийн боловсрол олгох “Level Up” хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт боллоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох Level-Up хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Алтай хотод болж, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, сурагчдын хамтын “Санхүүгийн боловсрол миний амьдралд” чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.

Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, Говь-Алтай, Ховд, Орхон, Булган аймгийн 130 багш нарыг чадавхжуулан, бэлтгээд байгаа ба 5 сарын хугацаанд 5000 сурагчдыг хамруулах зорилттой юм.

Энэхүү үйл ажиллагааны үеэр танхимд цугласан сурагчдаас 30 азтан тодруулж, АПУ ХХК, СҮҮ ХХК-ийн 50,000 хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацийн хадгаламжийн эрхийн бичгийг гардууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.