"Монгол Улсын иргэн Д.Нямжав гэгч гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан" гэх хэргийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хаалттай хэлэлцэж, шийдвэрлэсэн аж.
Шүүхээс Д.Нямжавыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.4-ийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэх зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлээд байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.