СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-28

УИХ гадаадын банк оруулж ирж, өндөр хүүг бууруулж чадах уу

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 хоногийн өмнө

Монголд өдгөө арилжааны 12 банк, 500 гаруй ББСБ, 300 орчим ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Аливаа бизнес ашгийн төлөө ажилладаг. Гэхдээ энэ нь Монголд гажуугаар эргэж, дээрх байгууллагууд мөнгө хүлээгчид, шар хувалзууд, орчин цагийн гобсекууд болцгоогоод байна.

Зөвхөн ХААН банк жилдээ 500-600 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. ББСБ-уудын ашиг жилээс жилд өсөж байна. Дэлхийд байхгүй 36 хувийн хүүтэй зээл иргэн, аж ахуйн нэгжүүдийн хөлс, хүчээ урсган байж олсон таван цаасыг хуу хамж байна. Зээлийн өндөр хүүний улмаас аж ахуйн нэгжүүд томорч, үйл ажиллагаагаа тэлж чадахгүй байна. Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. 

Монгол Улсын Засгийн газар болон Монголбанк хамтран гадаадын банк оруулж ирэхээр тохирч байсан нь 2023 оны есдүгээр сарын үйл явдал. Гэвч энэ ажил урагшилсангүй. Харин саяхнаас дахин яригдаж эхэллээ.

болжээ. Тэгвэл хүссэн хүсээгүй зээлийн хүү дагаад буурна. Банк болон ББСБ-ууд өндөр хүүгээр мөлжих нь багасна, иргэд сонголттой болно.

Гадаадын банкийг Монголд оруулж ирэх талаар хэтрүүлж хэлбэл сүүлийн 35 жил ярьж байна. Яригдаж байгаад больдог цаад учрыг банкны 6-7 эзэнтэй холбож үздэг байсан. Тэд л лобби хийж УИХ-аар хууль батлуулдаггүй байсан гэх. Тэд мөнгөтэй, нөлөөтэй. Ард иргэд нэгдэж тэмцэж чадахгүй байгаа нь тэдний хялбар зууш болсоор байдаг.

Иймээс УИХ-ын дарга зориг гарган энэ асуудлыг Их хурлаар хэлэлцүүлж, юун түрүүнд гадаадын нэг бус банкийг оруулж ирэх талаар бодитой ажилламаар байна. Мэдээж, арилжааны банкны эзэд, ард нь дандаа улс төрчид байдаг ББСБ-ын мөнгө хүүлэгчид дургүйцнэ, томоохон санхүү босгон элдэв акц хийнэ. Тэр бүрд нь төрийн төмөр нүүрийг харуулж банк, санхүүгийн зах зээлд гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх хэрэгтэй байна. 14 мега төсөл гэж ярьж байгаа үед энэ нь бүр чиг нүдээ олсон арга хэмжээ болж таарах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
1 хоногийн өмнө
116.206.83.106

yugj l or vndesgvi ym yriad suuj bhw vneheer buuruulah bolomj bga blod l buuruulna gj bgshde

Хэн ч биш
1 хоногийн өмнө
116.206.83.106

Анх гурилын татварыг чөлөөлнө гэхэд бас л боломжгүй хол юм шиг санагдаж байсан. Гэтэл удалгүй бид хямд гурил хэрэглэх боломжтой болсон. Үүний нэгэн адил удахгүй зээлийн хүү буураад иргэдийг дарамтнаас чөлөөлөх ч юм билүү.Битгий нэг болж бүтэхгүй талаас нь харцгааж бай.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

oruulj ireesei

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Банкны хүүг бууруулах, эдийн засагт таатай боломж бий болгох нь та нарын үндсэн ажил байлтай. Үүнийгээ хийж чадахгүйдээ байна уу аль эсвэл хүсэхгүйдээ гаднаас банк оруулж ирэх юм яриад байдаг юм уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.