СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр, маргаашаас иргэдийн дансанд орно

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгож дуусгах аж.

ТЕГ-аас төлөвлөж буйгаар өнөөдөр, маргаашдаа иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мөн иргэд  НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.

 
 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.