Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ачааны автомашинд ачсан 25 тонн нүүрс шатжээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “25-р зөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 154 км-т/ ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ нэгдүгээр сарын 27-ны өдрийн 21:26 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Замын-Үүд сумын чиглэлд нүүрс тээвэрлэж байсан иргэн Б-гийн ND-4250 загварын зүтгүүрийн тэвшний 6 дугуй, мөн 25 тонн нүүрс шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.