СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-28

“Министр тауэр” дахь оффис, Ар гүнт дэх хаус хоёрт шүүхтэй холбоотой юу болдог вэ?!

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 хоногийн өмнө

Зургаан жилийн өмнө, 2019 оны зургаадугаар сарын 26 нд ШЕЗ-ийн саналаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байв. Тэдний зарим нь Салхитын мөнгөний ордыг булаалдсан гадаадын иргэдээс авлига авсан байлаа. Тэр нь хоёр жилийн дараа шүүхээр тогтоогдсон.

Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны хөл хориотой үед нэр бүхий зургаан шүүгч “Энканто” хотхонд өмгөөлөгч Б-той хамт хонож, архидан согтуурсан асуудал гарсан. Үүнийг 2022 онд Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэсэн.

Гэтэл 2025 оны эхний өдрүүдээр “Энканто” саунд нэгэн шүүхийн шийдвэрийг тохирох уулзалт болсон” гэдэг мэдээлэл цацагдсан. Ерөнхийдөө, “Тэнд видео жастис явагдсан” гэдэг нэр томьёотой яригдаж байгаа тэр явдалд хэн ч хариу өгөөгүй байна.

Энэ мэтийн шүүгч нарын ёс зүйтэй холбоотой мэдээлэл хуучраагүй байтал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд дахиад нэг ноцтой зүйл яригдаад уналаа.

Албан бус мэдээлэл, гэхдээ Монгол төрийн гурван засаглалын нэг болох шүүхтэй холбоотой таагүй зүйл яригдах нь шударга ёстой харшилж сонсогддог. Тэр нь явсаар шүүхийн нэр хүндэд л сэв суулгаад дуусдаг. Жишээ нь, 2024 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр буруутгасан шийдвэрийг гаргасан. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь шүүхээс “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцогдож байгаагүй” гэсэн лавлагаа тодорхойлолтыг СЕХ-нд хандаж гаргаж өгсөн.

Тэгсэн атлаа УИХ-д сонгогдонгуут нь “Буруутай” хэмээсэнд олон нийт "Улс төрийн шийдвэр" гээд эргэлзээтэй хандаж байна.

Тиймээс шүүхийн талаарх сүүлийн үеийн таатай бус мэдээллүүдийг ажиг сургийн түвшинд, сонссон дуулсан хэмжээндээ хүргэх нь зөв гэж үзэв.

Тодруулбал, хотын төвийн “Министр тауэр” дахь нэгэн оффис, мөн хотын захын Ар гүнт дэх хауст шүүхтэй холбоотой маш ноцтой үйл явдлууд өрнөдөг. Тэнд чухам юу болдог нь одоохондоо тодорхойгүй байна. Бас “Монголын шүүх “Ихэр гурвын бүлэглэл”-тэй болсон” гэдэг яриа ч чих дэлсээд авлаа. Гэхдээ эдгээр нь одоогоор бүрэн бус мэдээлэл буюу “бор шувуу” гэдгийг тодруулах нь зүйтэй биз ээ.

Ямартай ч “Шүүхийн дээд түвшний хүмүүстэй холбоотой” гэх эдгээр бүрхэг мэдээлэл удахгүй ил тодорхой болох тухай ярьж байна. Бид ч эдгээр мэдээллийн мөрөөр сурвалжилж дэлгэрүүлэн олж мэдвэл нэн даруй хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин, Б.БАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хуульч
2 хоногийн өмнө
116.206.83.106

За ёстой нэр хүндэд халдана гэдэг чинь 100 хувь энэ байна шүү. Жинхнээсээ шүүх дээр дуудагдах вий. Эх сурвалжаа хадгалж байхгүй бол

Irgen
2 хоногийн өмнө
116.206.83.106

Undsen huulid zaasnaar shuuheer gem buruu ni togtoogdoogui bol "гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцогдож байгаагүй” gedeg shuu. UIX-iin gishuun bolsnii daraa yal avsan tul gem buruutai boljee. Yumaa medej bichihgui bol setguul zui hol yavahgui ni dee

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

зөв сайн илчлээрэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.