СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Өнөөдөр /2025.01.28/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -37...-42 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -24…-29 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 29-нөөс 02-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 29, 30, 2-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Сайн байн уу ойр үёд. Б

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Ойрийн үёд баруун зүгийн нутгаар. Цас байн. Уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.