СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-27

Б.Болор-Эрдэнэ: Сургуульд намайг хөдөөнийх гэж дээрэлхдэг байсан

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 хоногийн өмнө

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийг “Монголын тал нутгийн малчдад хиймэл оюун ухааныг таниулж буй эмэгтэй” хэмээн “CNN” агентлаг онцолжээ. Түүний ярилцлагаас орчуулан хүргэж байна.

Нийтлэлд, "Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хиймэл оюун ухааны хөгжлийн талаар хэлэлцэж буй илтгэгчийн хувьд хачирхалтай сэдэв мэт санагдаж магадгүй ч Б.Болор-Эрдэнэ илтгэлийнхээ эхэнд өөрийн мал сүргийнхээ тухай ярив.

32 настай Б.Болор-Эрдэнэ нь “AI Academy Asia”-г үүсгэн байгуулж, Монголын хөдөө орон нутгийн иргэдэд хиймэл оюун ухааны боловсрол олгох 500 багшийг бэлтгэх зорилго тавиад байна. Энэхүү төслийнхөө талаар тэрээр "Хөдөөгийн сургуулиудад компьютерын шинжлэх ухааны багш байхгүй. Боловсрол, орлого, жендерийн тэгш бус байдлын дээр цахим тэгш бус байдал нэмэгдвэл нийгмийн ялгаа улам холдох ба энэ нь дэлхийн өнцөг булан бүрт ойролцоо нийгэмд өсөн торниж буй хүүхдүүдийн хувьд үнэхээр шударга бус зүйл" гэв.

ДЭЗФ-ын Дэлхийн залуу удирдагчдын форумын гишүүн Б.Болор-Эрдэнэ боловсролын хүчийг өөрийн биеэр мэдэрснээ ч ярьсан юм. Орон нутагт төрсөн тэрээр 10 настайдаа гэр бүлийнхээ хамт нийслэл Улаанбаатар хот руу нүүжээ. Мөн 29 настайдаа ЦХХХ-ны дэд сайдаар томилогдож, Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу гишүүн болж байжээ.

Одоо тэрээр малчдад практик ур чадвар эзэмшүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан, “AI Academy Asia”-г удирдаж байна. Хиймэл оюун ухаан ашиглан цаг агаарыг урьдчилан таамаглаж, мал сүргийнхээ эрүүл мэндийг хангаж сурснаар малчид цаашид зуд турхныг илүү сайн тэсвэрлэх боломжтой гэж Б.Болор-Эрдэнэ үзэж байгаа юм" гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Алтны дэргэд гууль шарладаг гэх! галчын худлаа шаадаг нь халдаагүй л байгаасай!

Итгэл
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хэнтийх юм уу.Харинч Е монголиагийн хөгжүүлэлтийг сайн болгосонтой хэн ч маргахгүй шүү.Намын залуучууд л өрсөлдөгч гээд Эвлүүлэг хийн барин гүтгэж харлуулах,доромжлох зэргээр Их муухай зүйл хийсэн дээ..Эх орноо гэсэн сэтгэлтэй охин доо.Одоо байгаа Их хурлын гишүүдийн дэргэд бол боловсролтой чадвартай залуу үе л харагдаад байгаа .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.