Нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” дагуул хотыг 31.501 га газарт байгуулна.
Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч,Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд хотод,
Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Шинэ Зуунмод хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Төлөвлөлтийн бүсүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг үе шаттайгаар боловсруулж байна. Шинэ Зуунмод болон Зуунмод хотын дунд хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Эхний ээлжийн 3000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 96 хувьтай байна. Зуунмод хотоос Шинэ Зуунмод хотын нутаг дэвсгэр хүртэлх мэдээлэл холбооны 96 корын шилэн кабель 22 км урт, 48 корын шилэн кабель17 км урт бүхий холбооны шугам сүлжээний худаг сувагчлалын ажлыг “Мон кабель системс” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Мөн Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлэх “Zero Energy City” хотын үзэл баримтлал бүхий цогц төлөвлөлтийг Засгийн газарт танилцуулна” гэлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.