СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-27

УДШ-ээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээллийг эсэргүүцэж мэдэгдэл гаргав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан өнөөдөр мэдэгдэл гаргав.

Уг мэдэгдэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл хэрэгжүүлдэггүй талаар:

Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”, “Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөдүүд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийлээ.

бөгөөд өнгөрсөн бүх цаг хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болон тийм шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд нь дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс /Зайсан, Их Тэнгэр зэрэг бүх амууд/-д газар олгох эрх мэдлийг Байгаль орчин аялал жуулчлал /одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр иржээ.

Улаанбаатар хот болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын олгосон газар дээр барилга байгууламжууд, байшин хороолол барих зураг төслийг нийслэлийн Ерөнхий архитектор баталж, холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог юм.

Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд эдгээр нь үе үеийн Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байсан болно

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзвэл, байна. Эдгээрийн цөөн тохиолдолд нь газар ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нь шүүн таслах ажиллагааны статистикаар харагдана.     

Тухайлбал, 2023 онд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018-2022 оны 5 жилийн хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой 62 хэрэг маргааныг хяналтын журмаар хэлэлцсэн нь нийт олгосон 2016 нэгж талбар газрын 3 хувьтай тэнцэх бөгөөд уг 62 хэргийн 32 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, 15 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан,  11 тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан агуулгатай шийдвэр гаргаж байжээ.        

бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, эрх нь зөрчигдсөн гэж өөрийгөө үзсэн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүссэн “маргаан шийдвэрлэдэг”, түүнчлэн Засаг дарга, сайдын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээх үүргийг хуулиар хүлээдэг болно.  

Захиргааны хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаанд, тухайлбал газрын маргааны хувьд, хариуцагч Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын төлөөлөл биечлэн оролцож, тайлбар, нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгч талтай шүүхийн өмнө мэтгэлцдэг, түүнчлэн шүүхээс гаргасан бүх шийдвэрүүд шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn хаягт олон нийтэд нээлттэй байршиж байна.

Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн - Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна.

Засгийн газрын “мега төслүүд”-тэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн талаар:

Захиргааны хэргийн шүүх нь “тендерийн хууль”-ийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой, тендерт оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулах нь холбогдох яам, агентлаг, худалдан авах ажиллагааны газар болон тендер зарласан этгээдээс томилогдсон Үнэлгээний хорооны үүрэг болно.

Захиргааны хэргийн шүүх нь санаачилгаараа ямар нэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг хянасан, оролцсон, эсхүл бүх тендерийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020-2024 оны 5 жилд тендер шалгаруулалттай холбоотой нийт 42 маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн, 2020 онд 19, 2021 онд 14, 2022 онд 2, 2023 онд 1, 2024 онд 6 хэрэг байна.

бөгөөд 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүх хэлэлцэн 2024 оны 12 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, уг тендерт оролцсон 2 этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар:

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /128/ШШ2024/0573 дугаар шийдвэр/ анхан шатны журмаар шийдвэрлэсэн;

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр /221/МА2024/0575 дугаар магадлал/ нэхэмжлэгч болон хариуцагч Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн;

-Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /001/ХТ2024/0138 дугаар тогтоол/ гуравдагч этгээд болон хариуцагч  Сангийн яамны гаргасан гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Хяналтын шатны шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг /шүүх хуралдаанд хариуцагч Эрчим хүчний яам болон тендерийн Үнэлгээний хороо гомдлыг дэмжиж оролцсон/ хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Түүнчлэн өөр нэг маргаан буюу нийтийн эрх ашгийг төлөөлөн “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орона группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Эдгээр шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл “мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно.

Түүнчлэн, “шүүгч тендер авсан”, “авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bob
1 хоногийн өмнө
116.206.83.106

муусайн хахуулийн шүүгч нэртэй дээрэмчид. мэдлэг дорой чадваргүй. ярвагар хүйтэн царайтай новшнуудыг бүгдийг хус

Бат
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй олон түмний шүүмжлэл эсэргүүцэл ихсэхээр бурууг шүүх рүү чихдэг болоод удаж байна.

Лхагва
1 хоногийн өмнө
116.206.83.106

Оюун Эрдэнэ баримт нотолгоотой нэр устай үнэн мэдээлэл өгөхгүй хов живийн шинж чанартай 3 үсэгтэй компани, МАНАН бүлэглэл, Элбэгдорж гэж буруугаа бусдад чихэж уснаас хуурай гарах нохой аргатай. Өөрийнх нь хариуцах ажил дандаа авилга хулгайтай холбогдсон

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

шүүх засаглал болохгүй байнаа гэдгийг захын хүн хэлэх байхаа том том хэргүүдийг ,шүүх болоогүй юмуу гадагшаа явсан хүмүүсээ авч ирээч

хуульч
1 хоногийн өмнө
116.206.83.106

Яяяг зөв

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Iiiishshsh chaavaasdaa shuuhiinhen gej aim hai gulugnuud yumdaa! Oyulzganaas uhtlee aih yum! Shaa oyulzaganaa geed medegdel hiichij chadahgui! Gargasan medegdliig n harchih l daa! Uheents yum shaadag bhiin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.