ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон. Түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцсон. Нас барсан иргэний эд эрхтэнг өөр хэн нэгэнд амьдрал бэлэглэх нь зүйтэй гэх иргэд байхад зөвшөөрөлгүй эд эрхтэнг нь авах нь хууль зөрчсөн гэх мэтээр эсрэг тэсрэг байр суурь нийгмийн сүлжээнд хөвөрч байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа П.Батчулуун эмчтэй очиж уулзжээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уулзлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ. Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв
Зөв шүү.Хүний амь аварсан эмч буруутан болох ёсгүй
Хүний амь аварсан эмчээ ингэх ямар шаардлага бнааа яахаарааа ийм муухай өчүүхэн бодолтой байдаг бнааа сулалаасаа даа буруутан болох ёсгүй
Zuv shuu dee . Өвдсөн үедээ эмнэлэг явж эрүүл болоод ирдэг биз дээ. Муу хэлээд бгаа хүмүүс одоохондоо эрүүл л юм байх даа. Эмчийг суллах хэрэгтэй
Ядаж ар гэрээс нь зөвшөөрөл аваад хийсэн байлгүй дээ