СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-27

🔴LIVE: Ц.Даваасүрэн: Манай улсын эдийн засаг дан ганц нүүрснээс хамааралтай байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

УИХ-ын Төсвийн Байнгын хорооноос намрын чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийв. 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Манай байнгын хороо хамгийн олон удаа хуралдсан. Учир нь төсвийн тодотгол орж ирсэн. Зарлагын хяналтын дэд хороо хоёр удаа хуралдсан. Намрын чуулганы хуралдааны үеэр 48 асуудлыг хэлэлцжээ. УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулсан байна. Үүнээс онцолж хэлбэл 2024 оны төсөвт хийсэн тодотгол, 2025 оны төсөв, 2026, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж баталсан. Сүүлийн таван жил үүссэн төсвийн тэлэлтийг зогсоох алхмууд хийгдсэн. 2020 оноос хойш төсөв 2-3 дахин өслөө гэдэг огт анхаардаггүй байсан. Энэ байдал өөрчлөгдсөн.

Манай улс ганц бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс 1 тэрбум ам.доллар олж байна. Нэг бүтээгдэхүүнээс хараат байх нь их эрсдэлтэй. Нүүрсний үнэ буурсан тохиолдолд манай эдийн засаг шоконд орно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.